АНУ-ын Анакортс хотын Керри Хайс гэгч оршин суугч С вирустэй донорын зүрх шилжүүлэн суулгуулж, эдгэрсэн анхны хүн болжээ.
Seatle Times сонинд бичсэнээр, 49 настай эр төрөлхийн зүрхний гажигтай төрсөн бөгөөд сүүлийн дөрвөн жилд дөрвөн мэс ажилбар хийлгэжээ. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд тэрбээр хиймэл зүрхтэй явсан гэнэ.
Эмч нар Хайст С вирусээр өвчилсөн донорын зүрхийг суулгах боломжтой гээд энэ өвчин эдгэрэх 99 хувийн магадлалтай гэж итгүүлсэн байна. Өнгөрсөн оны долдугаар сард хийлгэсэн мэс засал амжилттай болсноос хойш тэрбээр найман сарын турш гепатит С вирусийн эсрэг эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэрч чадсан гэнэ.
Дэлхийд элэгний халдварын A, B, C, D, E төрлийн вирус бүртгэгдээд байна. С вирус нь цус болон бэлгийн замаар халдварладаг бөгөөд одоогоор энэ вирусын эсрэг вакцин байдаггүй.
Сэтгэгдэл ( 0 )