ФОТО: ”Маск”-ын СОЁЛЫН ДОВТОЛГОО

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

"Хүлэгү пикчерс" кино компани, "Маск" продакшны хамтын уран бүтээл "Соёлын довтолгоо" уран сайхны өнгөрсөн амралтын өдөр /2019.01.19/ "Corporate Convention Centre"-т нээлтээ хийлээ. Тус кинонд 1959 оны долдугаар сарын 13-ны өдөр Монгол ардын хувьсгалт намын төв хорооны III бүгд хурлаас "Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай" тогтоол гарснаас хойшхи нам засгийн "Соёлч боловсон байдлыг хэвшүүлцгээе" уриан дор явуулж байсан арга хэмжээ болон тухайн үеийн ард түмний ахуй байдлыг судлан, бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.

 

"Соёлын довтолгоо" уран сайхны киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг, Сайханы хөтөл, Сэлэнгэ мөрний хөвөө, Ерөө гол зэрэг газарт сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Мөн "Маск" продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосноос гадна Дархан-Уул аймгийн "Хүүхэд, залуучуудын театр", Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид оролцон тогложээ.

 

"Соёлын довтолгоо" уран сайхны киноны нээлтэд ирсэн уран бүтээлчид, зочдын зургаас сонирхуулъя.


 

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jak(211.36.149.229) 2019 оны 01 сарын 22

Ene halzan nuhur chini l ug ni gawyatai hvn yum bga yumshde.. Gawyatiin shagnal eznee olohgvi l bolson tsag yumuudaa

0  |  0
Top