Орхон аймагт төдийгүй орон даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, хүүхдийн эмнэлгийн ажиллах хүч болоод ажиллах цагийг нэмэх, боловсролын байгууллагуудад хөл хорио тогтоох, цаашлаад тоглоомын төвүүд, үзвэр үйлчилгээний газрууд гээд хүүхдэд үйлчилдэг байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулахгүй байх захирамж гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Бүсийн оношлогооны Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн ачаалал нь хэтэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг шалан дээр хэвтүүлэн эмчлэх тохиолдол хүртэл гараад байгаа.
Иймд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбилэгийн гэр бүлийн зүгээс БОЭТ-ийн хүүхдийн тасагт 13 ширхэг орыг хандивласан юм. Мөн Д.Батбилэг тэргүүлэгчийн ээж, гэр бүлийн зүгээс тус хүүхдийн тасагт өмнө нь ч тусламжийн гараа сунгаж байжээ. Хүүхдийн тасгийн хувьд нийт 70 ортойгоор үйл ажиллагаа явуулсан ч хүрэлцэхгүй байсан учраас цэргийн ангиас 40 ор нэмж тавьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )