”Амьдралыг өөрчлөгч” Л.Саруултөгсийн НАНДИН бэлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид", "Шик хатагтайн зөвлөгөө" зэрэг орчуулгын номуудаараа уншигчдын танил болсон Л.Саруултөгсийн төрсөн өдрийн бэлэг болох хөрөг зураг олны анхаарлыг татах болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Уран бүтээлч Т.Чингисийн урын санд "Эрхэмсэг оршихуй” бүтээл болон орж буй өөрийн хөрөг зургаа төрсөн өдрөөрөө анх удаа харлаа. Зураачийн авьяас, өнгө будгын торгон мэдрэмж, ширхэг эд эс бүрт шингэсэн сэтгэл, олон сарын уйгаггүй зүтгэлийг туйлын ихээр хүндэтгэн биширч байна. Залуу насны минь дүр төрхийг уран зурагт мөнхөлж, үр хүүхдүүдэд минь үлдэх өв болгосон холч ухаант ханьдаа Т.Хасбаатартаа ахин дахин баярлалаа" хэмээжээ.  

 

Түүний хань нь Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар юм.

 

Харин хатагтай Л.Саруултөгс бол орчин үеийн охид, бүсгүйчүүдийн үлгэр дууриал болсон эмэгтэй. Ялангуяа түүний "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" ном борлуулалтаараа тэргүүлээд зогсохгүй, маш олон бүсгүйчүүдийн хандлагыг өөрчилж, үзэл бодлоороо нэгдэх боломжийг олгосон гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ.


 

 

Top