”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

"Эрдэнэт" үйлдвэр болон "Монголросцветмет" компанийн 49 хувийн хувьчлалын маргааны талаар "Иргэний эрхийн тунхаглал" ТББ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед 2016.06.13-ны Засгийн газрын 330 дугаар тогтоолоор Засгийн газар “эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг ОХУ-аас худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан байдаг. Уг асуудалтай холбогдуулан иргэд, олон нийтийн байгууллагын зүгээс 40 гаруй удаа шүүхэд гомдол гаргасан ч маргаан үүсгэдэггүй байсан бол энэ удаад байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Иргэний эрхийн тунхаглал" ТББ-аас нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл үүсгэсний үр дүнд ийнхүү хянаж үзэхээр болсон байна.


Хувьчлалын асуудал шүүх дээр хянагдаж байгаа учир “Иргэний эрхийн тунхаглал" ТББ-ын зүгээс шүүхийн шийдвэр гартал "Эрдэнэт" үйлдвэр болон "Монголросцветмет" компанийн 49 хувийг эзэмшиж буй  “Монголиан Корп Корпорейшн” компанийг дээрх үйлдвэрүүдээс ногдол ашиг авахаа зогсоохыг шаардаж байлаа.


“Монголиан Корп Корпорейшн” компани нь 2017 оны хоёрдугаар сараас эхлэн "Эрдэнэт" үйлдвэр болон "Монголросцветмет" компаниас  ногдол ашгаа авсаар байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top