Наадмын нээлт, хаалтын найруулагчийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах саналыг хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, баярын хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүн зохион байгуулах найруулагчийг сонгон шалгаруулна гэсэн үг.

 

Сонгон шалгаруулалтын хүрээнд,

 

  • Хүндэтгэлийн концертыг 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр хоёр удаа Соёлын төв өргөөнд зохион байгуулах,

  • Баяр наадмын нээлтийн үдшийн цэнгүүнийг 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийн үдэш цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах , 

 

  • Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний  соёл, урлагийн тоглолт 2019 оны долдугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны долдугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах найруулагч тэргүүтэй уран бүтээлчдийн багийг тодруулах аж.

 

Саналаа ирүүлж буй төслийн баг нь уг арга хэмжээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлэх бөгөөд төслийн бичиг баримт, нэмэлт мэдээллийг доорх хаягаас авна уу!

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1 Засгийн газрын II байр-130 тоот  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар.

Холбоо барих: 51-264946 

www.culture.gov.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(64.119.23.93) 2019 оны 01 сарын 22

Jiliin jild l gajig yum hiideg sh te, hereg bgaa yum uu? M

0  |  0
үзэгч(66.181.161.118) 2019 оны 01 сарын 22

Яг үнэн

0  |  0
зочин(202.55.188.46) 2019 оны 01 сарын 22

бна,Наранбаатар, Сосорбарам 2-оо битгий оролцоорой.

0  |  0
Top