Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын эхээр болж, улсын аваргууд тодорсон билээ. Тэмцээний ялагчдаас эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд түрүүлсэн О.Цэцэнцэнгэлийг онцолж байна. Тэмцээний хамгийн хүнд жинд түрүүлсэн О.Цэцэнцэнгэл улсын начин Б.Одхүү, жүдо бөхийн Олон улсын шүүгч Д.Энхтүвшин нарын хүү юм. Аав, ээжийнхээ адилаар багаасаа спортод хөл тавьсан тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2017 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан юм.
Түүний аав үндэсний бөхөөр барилдахаас гадна жүдо бөхөөр хичээллэж, үндэсний шигшээ багт харьяалагдан, олимп, дэлхийн аварга өрсөлдөж байв. Харин ээж нь жүдо бөхийн олон улсын бүхий л томоохон тэмцээнийг дэнсэлж үзсэн Монголын туршлагатай, шилдэг шүүгчдийн нэг юм.
О.Цэцэнцэнгэл 20 насандаа ийнхүү Улсын аваргад түрүүлснээр Үндэсний шигшээ багт дуудагдах, цаашлаад тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж нээгдэж байна. Түүний амжилтыг бөх сонирхогчид үнэлэн, "Хүнд жинд хүчтэй өрсөлдөгчтэй боллоо" гэж урам өгсөөр байна.
Сэтгэгдэл ( 10 )
Одхүү начины талаар олигтой юм сонсогдох биш дээ. Зөв явбал үр хүүхэд нь зөв сайхан амьдрах бизээ
aab bol tsaashaa geheer l saikhan zaluu bna daa , gadaadiin tom tom shkabshig zaluusiig sembiitlene segsereed delhiin abraga boloorooi
aav shigee tanhai hun bitgii bolooroi
сая улсын аваргаар аав нь хамаг өрсөлдөгчдийг нь дарамталсаар байгаал түрүүлсэн шд. Ээж нь бас шүүгчдэд нөлөөлж торгуул өгүүлж байсан. Ээж аав 2-н энэ үйлдэлүүдээ хүүдээ тус болж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү спортод арын хаалга байдгүйг олон улсын дэвжээ та 2-т харуулнаа.