18-р зууны Монголчуудын аж байдал, нүүдэлчин ахуй соёлыг тод томруунаар дүрслэн, нэгэн үеийн түүхийг өгүүлэх уран зураг болон судалгааны ажлаас бүрдэх "Түүх өгүүлэх нэгэн зураг" номын нээлт нэгдүгээр сарын 23-нд 11:00 цагаас "Бэст Арт" галерейд болох гэж байна.
Энэхүү номыг Шинжлэх ухааны академийн түүх, Археологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд, доктор Н.Ганбат, Б.Батцоож, Г.Одмагнай нар бичжээ. Номын судалгааны ажил болох тус түүхэн зураг нь судлаач, түүхч, урлаг сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )