Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн тус төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол улсын их сургуулийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нар хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчилах мөн түүнчлэн дэвшилтэт технологийг ашиглан анх удаа хэрэгжүүлж байна.
Доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нар Богд Хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг 3 хэмжээст лазер сканерийн тусламжтайгаар скарнердаж 0.5 мм-ийн нарийвчлалтай 3 хэмжээст моделиудыг байгуулжээ.
Тус үзэсгэлэнгээр Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт 8 бүтээл байгуулсан ба тус бүрд нь орчин үүсгэж тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхадыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхадын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжийг бүрдүүлжээ.
Тус виртуал үзмэрийн ач холбогдол:
Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей гэсэн нийт таван музейд орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжийг байрлуулан, дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэхээр бэлджээ. Виртуал үзмэрийн нээлтийн арга хэмжээ маргааш /2019.01.23/ 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )