Онцгой албан татварын тэмдэгтийг хилээр оруулахыг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны байцаагчид Замын-Үүдийн хилээр зуун мянга гаруй хуурамч онцгой албан татварын тэмдэгт нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.

 

Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын хилээр орж ирсэн УАЗ-469 автомашиныг шалгахад дээрх тэмдэгтүүд гарсан байна. Гаалийн байцаагчид Монгол Улсын иргэн Б-гээс хураасан дээрх хууль бус барааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, харьяалал тогтоолгон шалгуулахаар Замын-Үүдийн сум дундын прокурорын газарт шилжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top