“Болор цом” наадамд 16 жил дараалан шүлгээ дуудаж үзэгч сонсогчдын эртний танил болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Б.Баттулгыг утга зохиол, уран зохиолд шимтэгчдийн дунд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл эрхэм найрагч маань энэ жилийн “Болор цом”-ын эзэн найрагч болсноор яруу найрагт шимтэн дурлагчдын магнай тэнийсэн явдал болсон.
Утга зохиолын ертөнцөд ч Б.Баттулга найрагчийг Янжинлхамын хишиг хүртээсэй гэж хүссэн он жилүүд цөөнгүй байсан билээ. Харин эрхэм найрагчийг “Болор цом” хүртээд ирэхэд түүний зургаа дахь үр нь мэндэлсэн нэгэн сайхан үйл явдал болов. Тиймээс Янжинлхамын хишиг хүртсэн найрагч маань шинээр төрсөн хүүдээ Б.Болоршагай хэмээх нэрийг билгэшээн хайрласан юм. Аавдаа “Болор цом” дагуулж ирсэн хүүгийн бие эх саруул бойжиж байгаа билээ.
Дашрамд дурдахад, Б.Баттулга найрагчийг "Болор цом" хүртэхэд Завхан аймгийн Нутгийн зөвлөл, Их-Уул сумын удирдлагуудаас орон сууцтай болгож өгөхөөр аян өрнүүлж өнөөдөр хоёр өрөө байр авч өгөхөөр болсон сайхан мэдээ бий.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм л агуу авъяастай хүн шүү дээ.Олон жил хөдөө орон нутагт багш хэмээх эрхэм албыг хашиж яваа найздаа болон гэр бүлд нь сайн бүхний дээдийг хүсье