Адриана Лима 35 жил хүлээсэн эрээсээ салжээ

2019 оны 01 сарын 23

37 настай алдарт загвар өмсөгч Адриана Лима найз залуугаасаа харилцаагаа тасалжээ. Тэрбээр өөрөөсөө нэг дүү 36 настай турк зохиолч Метин Харатай сүүлийн жил хагасын хугацаанд хамтдаа амьдарсан юм.

 

2017 оны зургадугаар сард Метин Харатай хамт явж байгаад хэд хэдэн удаа папараццдуулсныхаа дараагаар бразил загвар өмсөгч бүсгүй харилцаагаа ил зарлахаас аргагүйд хүрч, “Би Метинийг 35 жил хүлээсэн. Бид хөтлөлцөн ирээдүй рүү хамтдаа алхах болно” хэмээн мэдэгдэж байлаа.

Гэвч тэд энэ оны эхээр харилцаагаа таслахад хүрчээ. Харин тэдний харилцаанд ямар асуудал үүссэнийг одоогоор сэтгүүлчид олж мэдэж чадаагүй байгаа аж.

 

Адриана Лимагийн амьдрал өөрчлөгдөж, холдож буй ганц зүйл нь энэ биш. Хоёр сарын өмнө бразил бүсгүй Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрийн хувиар сүүлчийн удаа тайзнаа гарсан. 1999 оноос хойш Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн тоонд багтсаар ирсэн тэрбээр сүүлчийн удаа тайзнаа гарахдаа сэтгэл нь гэгэлзэн нулимс унагасан.

Адриана Лима бол Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэр-ээр хамгийн олон жил ажилласан загвар өмсөгч юм.


 

“Надад жигүүр өгч, нисч сургаж, дэлхийг танихад минь тусалсан Викториа чамд баярлалаа. Хайрлан дээлдэг Адрианагаас” гэж тайзнаа сүүлийн удаа гарсныхаа дараагаар хувийн блогтоо сэтгэгдлээ бичсэн удаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top