”Бөхийн өргөө”-г нээж, Цагаан сарын барилдааныг өргөөнд хийхээр товлолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өнөөдөр /2019.01.23/ уулзаж, шийдэлд хүрлээ. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны төлөөлөл болон цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд уулзалтын үр дүнд "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурав.

 

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, бусад цолтой бөхчүүд уулзалтад оролцжээ.

 

Өнөөдөр байгуулсан Санамж бичгийн хүрээнд:


-МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах,

 
-"Их Эе"-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах,

 

-"Бөхийн өргөө"-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгджээ.

 

Түүнчлэн “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зориултуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, “Ойлголцлын санамж бичиг”-т тусгасан байна. Үүнд, 

 

-Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох,

 

-Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох,

 

-Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх

 

-Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон “Бөхийн өргөө”-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх,

 

-Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох,

 

-Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,

 

-“Бөхийн өргөө”-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтжээ.



Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.110) 2019 оны 01 сарын 28

Зөвөө. Эе эвээр шинэ жилээ угтаж бна. Харин тэр Батсуурь асуудал шийдэхэд оролцох жаахан тиймэрхүү юм

1  |  0
Балган(66.181.160.19) 2019 оны 01 сарын 24

Одоо л сэрсэн юм шиг.их л гийгүүлж дээ новшийн пиздакууд.монголын ард түмнийг басамжлан доромжилсон хулгайч нар хоёр толгойтой бөхийн холбоо нэртэй новшууд

0  |  0
Гантулга(66.181.161.120) 2019 оны 01 сарын 24

хэний юмыг ямар хүмүүс нь булаацалдаад байгаа юм бэ.Ард түмний хандиваар боссон биздээ. Тѳр мэдэлдээ авах хэрэгтэй.

0  |  0
Бодон(174.214.13.210) 2019 оны 01 сарын 24

Найраагүй болчихоор Монгол бөх биш болчихно оо. Хэвээр нь үлдээх хэрэгтэй

0  |  0
Батсуурьд(66.181.161.99) 2019 оны 01 сарын 28

Очиж очиж Батсуурь асуудал шийдэлцхээр арай л гошного юмаа

3  |  1
Batsukh(66.181.160.97) 2019 оны 01 сарын 23

Nogoo dopingin zaglmailsn etseg Svhbat garch ired samrad haychih bi de nadgvi hural hilee gd

0  |  0
Chinbatiin holboo(139.5.219.126) 2019 оны 01 сарын 28

Chinbatiin holboo chin Uvsiin bohiin holboo yum bishu pizdaa

3  |  0
П(202.126.89.244) 2019 оны 01 сарын 23

Буянтухаа нь зүгээрээ билет шаглахгүй

0  |  0
чинбат үхсэнийх нь (59.153.115.136) 2019 оны 01 сарын 28

сэжгийн чинбат үхсэнийх нь бөхийн холбоо!! зайл бузар хог!!!

3  |  0
хадаа аврага(150.129.141.82) 2019 оны 01 сарын 23

заавал өмчлөх гээд...барьцаанд тавих гээгүй юм бол төрд л байг. хураамж татвар л авахгүй байна биз

1  |  0
Дагдандорж(66.181.160.117) 2019 оны 01 сарын 23

Өргөөндөө болвол сайн л байна. Яг болох гэтэл ахиад асуудал үүсвэл яах вэ? Нөгөө Чинбат гараад ирэх вий.

0  |  0
Буянтухаа(202.126.89.77) 2019 оны 01 сарын 23

Буянт ухаа дээрээ

0  |  0
Jak(211.36.149.228) 2019 оны 01 сарын 23

Za buynt yhaa ordon ni deer yum bileedee hervvliin buzar shingeegvi.

1  |  0
хашир(66.181.161.100) 2019 оны 01 сарын 23

Цагдаа зѳвшѳѳрѳх бол уу

0  |  0
Top