Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VII их хурал “Корпорэйт” зочид буудалд өнөөдөр /2019.01.24/ болж байна. Хуралд 700 орчим төлөөлөгч оролцохоор мандат авсан бөгөөд 670 хүний буюу 88 хувийн ирцтэйгээр эхэлсэн. VII их хурал “Эв нэгдэл, хамтын шийдэл” гэсэн уриатай болж байгаа юм.
Яг одоо хурал түр завсарлаад байна. Хурлаар үндсэн долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөж, хэлэлцэх асуудлын дарааллын гуравдугаарт холбооны Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг багтаасан байсан юм. Гэсэн ч энэ дараалал өөрчлөгдөж, хамгийн сүүлд ММСУХ-ны ерөнхийлөгч болон бусад удирдлагыг сонгох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
ММСУХ-ны даргаар хамгийн сүүлд УИХ-ын дарга М.Энхболд сонгогдон ажиллаж байсан бөгөөд тэрбээр2018 оны гуравдугаар сард өөрийн хүсэлтээр холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэсэн өгсөн. Энэ нь “Дүнжингарав-2018” уралдаантай холбоотой ба шөнө оройгоор морьд уралдуулахад хүрсэн тус уралдааныг холбогдох дүрэм журам зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж холбогдох хүмүүст мөн хариуцлага хүлээлгэж байсан юм.
2018 онд холбооны ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгснөөс хойш тус холбооны ерөнхийлөгчийн Түр орлон гүйцэтгэгчийн үүргийг М.Мөнхбаясгалан гүйцэтгэж буй. Харин холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн ажилладаг билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ нөхдийн зарж байгаа асар их хөрөнгө мөнгийг монгол хүнийхээ, тарчигхан амьдарч буй хөгшид, хүүхдүүддээ зориулахсан
ямар хачин нөхөд сууцгааж байнаа ккк нөгөө бандааш Гантулга ч байх шиг харагдахийн, арай үгүй байлгүй . энэ холбоо яг юу хийдгийн, ямар ач холбогдол байнаа
уяачдын холбоо яг юу хийдэг газар вэ. наадам зохион байгуулж буй нэрээр мандатны мөнгө гэж асар их мөнгө хураан авч түүнээс нь бай шагнал өгөөд үлдсэнийг нь өөрсддөө зориулдаг газар шиг санагддаг. уг нь энэ холбоод адууны үүлдэр угсааг сайжруулах, монгол ёослыг түгээн дэлгэрүүлэх ёстой гэх үздэг. гэтэл үгүй шүү. хүүхэд болон морьдын аюулгүй байдлыг сахин хамгаалах тал дээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. ядаж байхад яр гэгчэ хажуугаар цагдаагийн хамгаалалт авна. үүн дээр нь цагдаа нар нь зөвшөөрөл нэртэй цаасыг арилжиж хэдэн хурандаа нар мөн л мөнгө хийнэ.
Пээ энэ нөгөө Өмнөговийн алдарт луйварчин Хүүгийн Түмэнбаяр байна ш дээ.
Sergelen Munkhbaysgalan bugd l Enkhboldiin bugsiig dolooj said hurtel hiij nuguu jdu-n zeeliig bas l uyachiddaa taraaj ih budiluulsan buzaruud.ed nariig shalgaj shorond n hii.ene idej uusan munguu bagtaaj ydsan novshnuud holboo nereer mash ih luivar hiij bga taraah heregtei.
МИеэ-ээс салцгаа,,,Тэгж чадвал энэ холбооны нэр хүнд сайжирна.
ЭНЭ ХОЛБООГ ТАТАН БУУЛГАЯ....АДГУУС ХҮҮХЭД ТАМЛАДАГ ХАРГИС ДУНДАД ЗУУНИЙ ЗУГАА ЦЭНГЭЛ...
KHURAL YAKH WE , TSAANA CHINI KHUUKHED NAS BARSAN BAYNA