44 настай Виктория Бекхэм спортын “Reebok” брэндтэй хамтарсан төслийнхөө танилцуулгыг Нью-Йоркт хийжээ. Дэвид Бекхэм энэ өдөр эхнэрээ дэмжихээр нисч ирсэн байна. 43 настай хөлбөмбөгчнөөс гадна түүний том хүү Бруклин найз бүсгүйн хамт ээжийгээ зорьж очжээ.
Бруклин Бекхэмийн найз бүсгүй, 21 настай модель Хана Кроссыг Викториятай адилхан гэдэг. Найз бүсгүйнхээ ээжтэй ижил өнгийн хувцастай ирсэн Хана Викториятай бүр ч адилхан харагдаж байсан талаар хүмүүс ярьжээ.
Дэвид, Виктория нарыг салах гэж байгаа, сайхан гэр бүл мэт жүжиглэдэг гэж бичдэг ч тэд хамт байхдаа хайр дүүрэн харагддаг. Виктория өнгөрсөн сард нөхөртөө зориулсан шивээс хүртэл хийлгэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )