Э.Мөнх-Очирын нэхэмжлэлээр МҮОХ-ны гишүүдийг хурлыг хойшлууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэсэн ч хурлыг хойшлуулах нөхцөл байдал үүссэн байна.

 

Тодруулбал, МҮОХ-ны гишүүн Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017.03.24-ний өдрийн Сонгуулийн комиссын Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах, 2017 оны 3-р сарын 24-ний өдрийн МҮОХ-ны сонгуульд нийт нэр дэвшигчдээс Д.Загдсүрэнг эс тооцвол хамгийн олон санал авсан Э.Мөнх-Очир намайг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг үндэслэн тус хэрэг дээр ажиллаж байгаа түүний өмгөөлөгч нь 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлыг уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хуралдуулахгүй байлгах арга хэмжээг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Иймд ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хүлээн авч, 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/01140 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан бөгөөд тус захирамжаар “МҮОХ-ны 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон Гишүүдийн хурлыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хуралдуулахгүй байхыг МҮОХ-нд даалгасан”-ы учир Гишүүдийн хурал хойшлогдлоо.


МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг дахин зарлах юм байна.

 


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boli doo!zailuul?...(148.60.92.227) 2019 оны 01 сарын 26

Bainga iim hob heezeldej baigaad chini ynendee dyrgyi hyrch bna suu!odoo bid yragsaa alhaj ylas yndestenee bodoj hoorondoo eb negdeleen hyanaj deesleh yram zorig tebcheer handah yostoi bys yy?....

0  |  0
Монгол(103.212.118.226) 2019 оны 01 сарын 25

Зөв! Загдсүрэн гэдэг ялтангаас хамаагүй дээр. Тэр ялтны оронд гудамжны гуйлгачин дээр

0  |  0
News(173.198.69.254) 2019 оны 01 сарын 24

Ene nuhur chin shorongoos gartsan um uu

0  |  0
News(173.198.69.254) 2019 оны 01 сарын 24

Ene nuhur chin shorongoos gartsan um uu

0  |  0
Хэрүүлээр дарга бол(66.181.161.34) 2019 оны 01 сарын 24

Бүтэхгүй гар вэ шүүхээр явж байгаад дарга болчих санаатай

0  |  0
Zochin(50.226.190.196) 2019 оны 01 сарын 24

Ene butehgui nohoroo,olon jil ajillaj irsen dotor bgaa ajilaa meddeg humuusees songoson ni deer bhoo,nogoo merit zarchim geed yariad bgaa bzdee

0  |  0
М(103.212.118.226) 2019 оны 01 сарын 24

Маш зөв нэхэмжлэл байна. Ялтан дэвших ёсгүй байсан байна

1  |  0
ИРГЭН(103.229.122.97) 2019 оны 01 сарын 24

энэ овилгогүй нөхөр э.мөнхочир бүтэхгүй нөхөрөө юун их дур зоргоороо амьтан вэ? хуулийг бас мушгин гуйвуулах санааралтай.

0  |  0
Top