ДОРНЫН ЗУРХАЙ: Амраг нөхдийг хураахуйд сайн

2019 оны 01 сарын 25

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ,  ХАР НОХОЙ ӨДӨР


  • Аргын тооллын: 2019.1.25, Баасан гараг
  • Билгийн тооллын: 20
  • Наран ургах шингэх: 08.27-17.40
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сансар


Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top