Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг хүлээн авч уулзжээ. Дээрх уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх, Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо, нарийн бичиг Г.Номин нарын албаны хүмүүс оролцлоо.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын зүгээс хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, тэмцээн уралдаанд оролцох, багийн спортыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж, хөрөнгө гарган ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах, багш, дасгалжуулагчдыг бэлтгэх асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Ойрын хугацаанд Сэлэнгэ аймаг нь хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
хөл бөмбөгийн талбай яах вэ. замаа засаачээ.