Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах нэр бүхий хувийн эмнэлэгт хагалгаанд орсон, 27 настай эмэгтэй эмчийн буруугаас үүдэж, нас барсан гэх хэргийн шүүх хурал болж өнгөрлөө.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай, шүүгдэгч Э нь өвчтөнөөс мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумжаар асуугаагүйн улмаас өвчтөн тус эмнэлэгт нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орох үеэр зүрх нь зогсч, амь насаа алдсан байна. Шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогч эмэгтэй эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж, нас барсан гэжээ.
Улмаар уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, тус эмнэлэгийн эмч Э-г өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Э-ыг мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, улмаар тэнссэн байна.
Шүүгдэгч Э-гийн ашигласан мэдээгүйжүүлэгч нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тодорхой болжээ.
Сэтгэгдэл ( 14 )
Yun tensen be mergejliin notstoi aldaag bvr emchleh erhiig nasar ni hasah horih yaliig biyer edluulehgvi bol emchiin hariutl aga gej yum baihgvi yum bishv
Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй мэдээгүйжүүлэгч хэрэглэсэн нь эмчийн буруу юу, эсвэл эмнэлгийн буруу юу?
Grand med gsn shde
Хүн алсан хүнд 20 жилийн ял өгөх ёстой . Ар гэр нь давж заалдах хэрэгтэй .
Yun intermed ve olon ulsiin mundag emleg shu. Harin Zaisand bdg Grandmed emlegt gj l sonsoj bsiin bn
Интермед гэж хоосон их үнээс өөр юмгүй ёстой дампуу газар байгаа шоо
Юуг нь нуугаад байгаа юм бэ. Интeрмeд эмнэлэг шүү дээ. Урьд нь бас нэг хүүхдийг бас тариа хийж байгаад энж нь нэг л биш байна гэж сануулсаар байтал тоохгүй байж байгаад үхүүлсэн эмнэлэг дээ