Уяачдын холбооны ерөнхийлөгчөөр Ц.Батсайхан сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Монголын морин спорт уяачдын холбооны /ММСУХ/-ны ээлжит VII их хурал “Корпорэйт” зочид буудалд өчигдөр /2019.01.24/ боллоо.

 

Тус холбооны тэргүүнээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, авто спортын мастер, "Айзам" хамтлагийн дуучин, "Симба" группийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Цогтын Батсайхан сонгогдов.

 

Их хуралд холбооны тэргүүлэгч нар болон тод манлай уяачид нийлсэн 670 төлөөлөгч оролцсон байна. Хурлын үеэр хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр тогтсон бол төвийн бүсийн хаврын “Дүнжингарав” уралдааныг цагаан сарын дараа буюу шинийн 14-нд зохион байгуулахаар ярилцжээ.

 

Монголын морин спорт, уяачдын холбооны анхны тэргүүнээр Г.Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболд нар сонгогдон, холбоог тэргүүлж байв.

 

ММСУХ-ны даргаар хамгийн сүүлд УИХ-ын дарга М.Энхболд сонгогдон ажиллаж байсан бөгөөд тэрбээр2018 оны гуравдугаар сард өөрийн хүсэлтээр холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэсэн өгсөн. Энэ нь “Дүнжингарав-2018” уралдаантай холбоотой ба шөнө оройгоор морьд уралдуулахад хүрсэн тус уралдааныг холбогдох дүрэм журам зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж холбогдох хүмүүст мөн хариуцлага хүлээлгэж байсан юм. 2018 онд холбооны ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгснөөс хойш тус холбооны ерөнхийлөгчийн Түр орлон гүйцэтгэгчийн үүргийг М.Мөнхбаясгалан гүйцэтгэж, харин холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн ажиллаж байсан билээ.


VII их хурал “Эв нэгдэл, хамтын шийдэл” гэсэн уриан дор болжээ.


 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ббб(202.126.89.211) 2025 оны 03 сарын 13

Энэ Батсайхан гэж СИМБА БАТАА МАН НАМЫН НАРИЙН БИЧИГИЙН ДАРГА СИМБА БАТЭНХИЙН АХ МИ ЭНХБОЛДИЙН ЖИНХЭН ГАР ХӨЛ БАДАМЖУНАЙГИЙН ӨРӨӨСӨН ТӨМСӨГ ИЙМ ХҮН БАЙГАА ЮМ ТАРИАЛАН ЭРХЭЛЭХ САНГИЙН МӨНГӨӨР ЖИНХЭН ТУЙЛСАН ХҮНДЭЭ

1  |  0
Zochin(64.119.20.201) 2025 оны 03 сарын 13

Za bolj dee mash zuv hun garch irj bna

1  |  0
МАНАН(202.179.27.14) 2025 оны 03 сарын 13

УЛС ТӨРЧИД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРҮҮГИЙНХЭН ХУУЛИЙНХАН БҮГД УЯАЧИД НЭР ЗҮҮЧИХЭЭД УУЛЗАЛДАЖ НАЙРЧ ХОР ХУЙВАЛДААНАА ХИЙДЭГ БАРАГ АЛБАН ЁСНЫ ТАЛБАР. ҮНЭТЭЙ МОРЬ МАЛНЫ НАЙМАА НЬ БҮГД АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ ХОР! МИЕЭ ОДОО МОНГОЛ ТӨРӨӨС МУЛТАРСАН БОЛХООР ХААЖ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ. ДЭЛБЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
bid(150.129.142.251) 2025 оны 03 сарын 13

jinhene aduutaigaa oir, uyachidtaigaa dotno nuruutai tyvshin hyn boljeee., neg savsag uls torch bolchogyid bayartai bn. sain ajillaarai! amjilt hysey

1  |  0
Аги(202.21.106.157) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд үхүүлж нааддаг хэд одоо энийгээ больцгоо, өөрсдөө унаад уралд

1  |  0
Зочин(202.9.43.216) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч нь залины хөрөнгө, луйварчин болж. Уяачдын холбоо сөнөж дээ

1  |  0
зочин(202.126.89.70) 2025 оны 03 сарын 13

4 хөлтэй адгуусаараа нааддаг 2 хөлтэй адгууснуудыг уяйчид гэнээ.

2  |  0
Зочин(202.9.42.71) 2025 оны 03 сарын 13

Уг нь өөр манлай уяач болох байх гэж хүсч байсан юмсан. Эр хүний жудагтай, эрийн 3 наадамдаа иртэй сайхан уяач олон байх шиг байх юмдаа

3  |  2
Top