”Fifty Shades” цувралын зохиолч E L James- ийн ШИНЭ НОМ хэвлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

 

“Fifty Shades" цувралын зохиогч E L James- ийн дараагийн ном болох “The Mister” ирэх дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ. Тус зохиолд Английн нийслэл Лондон хотод учрах Максим, Алеся нарын дурлалын түүхийг өгүүлэх гэнэ. Зохиолч өөрийн шинэ бүтээлээ "21-р зууны Үнсгэлжингийн түүх" хэмээн тодотгосон байна.

 

“Fifty Shades” цуврал хэвлэгдсэн цагаасаа хойш дэлхий даяар нийт 100 сая гаруй хувь борлогдон, тэрбум долларын ашиг олж, ихээхэн амжилтыг үзүүлсэн юм. Тус зохиолоос сэдэвлэн бүтээсэн 3 ангит цуврал уран сайхны кино нь үзэгчдийн хүртээл болсон билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top