2019 оны Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын баг тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн, “Монголиа Опен” ОУТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Бат-Очирын Болортуяа хагалж, өнөөдөр /2019.01.25/ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн Залуучуудын дэлхийн болон ЕАШТ-ий хүрэл медальт, эзэн орны Екатерина Вербинатай хүч үзэв.
Б.Болортуяа хэсгийн барилдаанд түүнийг 6:4-өөр ялсан бөгөөд энэ удаа 7:5-аар дахин илүүрхснээр шагналын тавцанд зогслоо.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Дуалетбик Якшимуратовад 2:3-аар ялагдлаа. Тэмцээн үргэлжилж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл ( 0 )