Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд хоёр хоногийн өмнө /2019.01.23/ уулзаж, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны төлөөлөл болон цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд уулзалтын үр дүнд "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан билээ.
Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, бусад цолтой бөхчүүд оролцсон уулзалтын үр дүн гарч, өнөөдөр /2019.01.25/ Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгосны дагуу "Бөхийн өргөө"-г нээж, үйл ажиллагааг эхлүүллээ. Ингэснээр сар шинийн барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах, МҮБХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулж, санамж бичгийн хүрээнд байгуулсан төлөвлөгөөг биелүүлэхэд бэлтгэх ажил үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.
Маргаантай байсан талууд "Санамж бичиг"-ийн хүрээнд:
-МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах,
-"Их Эе"-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах,
-"Бөхийн өргөө"-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгдсэн юм.
Түүнчлэн “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зориултуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, “Ойлголцлын санамж бичиг”-т тусгасан. Үүнд,
-Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох,
-Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох,
-Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх
-Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон “Бөхийн өргөө”-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх,
-Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох,
-Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,
-“Бөхийн өргөө”-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 6 )
Улс мэдэлдээ авна гэсэн сандраад нэг юм хувааж цуцлаж байхаар болов уу?
yneniig sydraga bysaar abah gej zytgegchid zail!!!!synaliin hyydii Bayanmenh hyrelbaatar,hyjaa chinbat nar tonil?....
Lalariin buhchuuded ene ordon hereg bnuu haach barildsan yadgiin guilagchin luivarchin bandiaa nar
boon chutguur chunaltnuud
Болж дээ
ээд хүнлэг бус,бусдыгаа илт бэртээж гэмтээх гэж нэм дээ