“Красноярск-2019” бөхийн чөлөөт барилдааны гранпри тэмцээн ОХУ-д энэ өдрүүдэд болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялсан билээ. Гэсэн ч өчигдөр /2019.01.25/ болсон алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга, эзэн орны Магомедрасул Газимагомедовт цэвэр ялагдлаа. Г.Мандахнаран гавьяатын хувьд гурван жилийн өмнө нь Красноярскт хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа амжилтаа ахиулж, мөнгөн медаль зүүлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Нэг муу сумын наадам зиндааны тэмцээн ш дээ, жаргахнарандаа бол болоо ш дээ зайлуул, яаж зугтаж торгуулаад хасагдчихалгуй дуусгаж чадав аа
Сайн байна. Амжилт
unekheer aguu tamirchin yum daa,