С.Цэрэнчимэд “Бага дэлхийн аварга”-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 27

 

Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн Гранпри тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр /2019.01.26/ эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

 

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнийг чөлөөтийнхөн “Бага дэлхийн аварга” гэж нэрлэдэг, дэлхийн шилдгүүд ирж барилддаг, чансаа өндөр тэмцээн.


 С.Цэрэнчимэд ийнхүү аварга болсноор Монголын тамирчдын “Бага дэлхийн аварга”-аас хүртэж буй 13 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна.

 

Түүнчлэн тэр Красноярскийн тэмцээнээс медалийн иж бүрэн цуглуулгатай боллоо. С.Цэрэнчимэд өмнө нь 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

 

Манай бөх энэ удаа Красноярскт барилдахдаа шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга, Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм. Энэ жинд барилдсан өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин 18 настай Б.Хонгорзул хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Бильяна Дудовад 9:13-аар ялагдлаа.

 

Э.СУМЪЯА КРАСНОЯРСКООС ДӨРӨВ ДЭХ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮРТЭВ

 

Монголын чөлөөт бөхийн тамирчид өчигдөр /2019.01.25/ нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Харин өнөөдөр /2019.01.26/ барилдсан бусад тамирчдын тухайд эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдсөн “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр ОХУ-ын Екатерина Полешчукийг 11:6-гаар ялснаар Красноярскийн дэвжээнээс дөрөв дэх (2015, 2016, 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн) хүрэл медалиа зүүхээр болж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyumaa(168.126.148.181) 2019 оны 01 сарын 28

Tamirchiddaa bayar hvrgie

1  |  0
Спортын сэтгүүлчдийг(64.119.22.34) 2019 оны 01 сарын 27

Хүндэтгэ л дээ. Мэдээг нь аваад л угаачихсан нь мэдэгдээд онцгүй бна

0  |  0
монгол(202.126.89.76) 2019 оны 01 сарын 26

Мундаг

0  |  0
Ишш(103.57.93.167) 2019 оны 01 сарын 26

Бичлэг бна у. Шууд тв энэ тэр алга уу

0  |  0
Зочин(202.131.250.130) 2019 оны 01 сарын 26

Хожигдож яваад хожлоо, туршлага үнэхээр яллаа

0  |  0
Top