Ярыгины ОУТ | С.Батцэцэг хошой АЛТАН МЕДАЛЬТАН болов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 27

 

Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн Гранпри тэмцээний гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2019.01.26/ Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд  57 кг-д тэргүүлж алтан медаль хүртсэн бол хэсэг хугацааны дараа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо.

 

Өнгөрсөн жил ДАШТ-д жин өгсч, 68 кг-д зодоглох болсон С.Батцэцэг хоёр дахь тэмцээндээ ийнхүү түрүүлэв.

 

Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа дахин өнгөллөө. С.Батцэцэг Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм. Ингэснээр 68 кг-ын жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа зүүж байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт тус хотод болсон Миндиашвилигийн ОУТ-д түрүүлсэн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд “Инчён-2014” Азийн наадмын аварга Японы хашир туршлагатай бөх Ватариг 4:3-аар илүүрхснээр долоо хоногийн дотор “давхар цохилт” хийлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.23.255.225) 2019 оны 01 сарын 27

Orhon Budaa mongolyn sportyg hosorduulsen sergeshiin novsh bolson

0  |  1
Хайгч(66.181.161.70) 2019 оны 01 сарын 27

Орхон хааччихаад байгаан бээээээээээээээ

1  |  0
Top