Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөөх тулаан эхэллээ.
Олимпийн болон дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т тулалдах бөгөөд 12 үе тоглох юм.
“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглаад байгаад бөгөөд Н.Төгсцогтыгоо уухайлан дэмжиж байна. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон цөөнгүй багтжээ.
www.zindaa.mn сайт тулааны мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Сэтгэгдэл ( 0 )