БУЛГАН: Хоригдол тээвэрлэж явсан машин ОСОЛДОЖ, нэг хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

 

Хэргийг тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлуудыг мод бэлтгэлийн ажилд авч явах замд автомашин нь осолдож, нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Осол болсон нь үнэн. Нэг хүн нас барсан. Дөрвөн хүн гэмтсэн.  Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

 

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2019 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон бөгөөд удирдлагууд нь зөвлөгөөнд суух үеэр тус ангийг удирдаж үлдсэн даргын шийдвэрээс үүдэн дээрх хэрэг гарсан бололтой. Уг хорих анги нь хаалттай хорих бөгөөд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болон давтан гэмт хэрэг үйлдсэн, онц аюултай гэмт этгээдүүд ял эдэлдэг байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayar(66.181.180.225) 2019 оны 03 сарын 25

yamarch garzgui yum boljee hargalzagch nar ni zugeer bga daaa horigdluud bvgd vhsen ch haramsah yum alga

2  |  3
зочин(202.9.42.251) 2019 оны 01 сарын 28

Зүүнбаянд цэрэг үхэхэд Сайдыг нь огцор гээд байсан одоо хоригдол үхэхэд сайд Нямдоржийг огцор гэх хүн алга. Их л айдаг бололтой

0  |  0
Зочин (66.181.187.227) 2019 оны 01 сарын 28

Ум ма ни бад мэ хум. Хоригдол ч гэсэн хүн шүү дээ. Зайлуул.

2  |  0
Top