Сар шинийн барилдааны ТАСАЛБАР худалдаанд гарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт болохоор товлогджээ. Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, "Бөхийн өргөө" нээгдсэн ч өмнө нь "Буянт-Ухаа" ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болсон аж.

 

Барилдааны тасалбарыг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн байна.

 

Үнийн хувьд байршил харгалзахгүй 10.000 төгрөг бөгөөд суудлын байрлал заахгүй аж.

 

Тасалбар дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй гэнэ. Мөн тасалбар худалдаж авахдаа Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг "Буянт-ухаа" спортын ордны албан хүн сануулав.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BJ(192.82.65.172) 2019 оны 01 сарын 28

sar shiniin metiin TOM dgjnldaaniig Buynt-Uhaa ordond yvuulj dbaig

0  |  0
Б(202.179.25.106) 2019 оны 01 сарын 28

Сар шинийн барилдаан их хүн үздэг тул том ордонд хийх нь зөв.

0  |  0
Bat-Erdene(202.70.46.20) 2019 оны 01 сарын 28

Buhiin urguug shunaliin tulam gachuuriin chinbat avaad idchihsen shu de. Odoo yaay gehev

1  |  0
Top