Монгол Улсын засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолоор Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг шинээр бий болгож, Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагнал олгох журмыг шинэчлэн баталсан.
Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олон тус журамтай танилцаж, Академич Ц.Дамдинсүрэн, Академич Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналын шаардлага хангаж байгаа нэр дэвшигчдээ тодруулан, харъяалах болон түшэц /ажил мэргэжлийн хувьд холбогдох/ их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж, Их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгох хороонд ирүүлнэ үү.
Шагналын материалыг 2019 оны аравдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 503 тоот өрөөнд хүлээж авна.
Холбоо барих: 260325, 93060039
Сэтгэгдэл ( 0 )