Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Баярцагааны Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Мөн түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийхээр болсон байна.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон нэрт найруулагчийг дурсан "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах юм.
Монголын тайз дэлгэцийн урлагийн нэгэн сод хүмүүн болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар агсан амьд сэрүүн байсан бол өдгөө 60 насны босгыг алхах байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )