Брэдли Купер, Лэди Гага нар “Shallow”-аа тайзан дээр амилуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

 

Өнгөрсөн хагас сайнд Лас Вегас хотноо болсон дуучин Лэди Гага "Enigma" шоуныхаа үеэр  өөрийн тоглосон A Star is Born киноны дуу болох “Shallow”-аа жүжигчин Брэдли Купертэй хамтран дуулж үзэгчдэд бэлэг барьжээ. Энэ нь тэдний тайзан дээр хамтарч буй анхны тохиолдол юм.


Дуучин Лэди Гага, жүжигчин Брэдли Купер нарын гол дүр бүтээсэн A Star is Born кино үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Дуучин Лэди Гага “Shallow” дуугаараа “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг киноны дуу шагналыг хүртсэн билээ. Мөн A Star is Born кино болон жүжигчин Брэдли Купер, дуучин Лэди Гага нар 91 дэх удаагийн Оскарын наадамд тус тусын номинацид нэр дэвшээд байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top