Меган Маркл: Асар их шан амласан ч дахиж кинонд тоглохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

37 настай Меган Маркл Их Британийн ханхүү Харригийн эхнэр болсноор жүжигчний карьераасаа татгалзсан. “Suits” сериалаар алдартай болсон Меганыг тус цувралын төгсгөлийн ангиудад тоглохыг урьжээ. Цувралын фэнүүд нь түүнийг дэлгэцнээ дахиж харна гэж итгэж байсан бол Меганы мэдэгдэл тэднийг гонсойлгов.

 

“The Sun” сонинд мэдээлснээр Меган одоо өөр шинэ дүрд бэлдээд завгүй байгаа гэжээ. Тэр нь ээж гэх эрхэм алдар аж. Сериалын продюсерууд Меганыг “Suits”-д тогловол түүний хүмүүнлэгийн санд нь асар их хөрөнгө оруулалт хийхээр ятгасан байна. Зураг авалт ганцхан өдөр үргэлжлэхийг хэлж, кино багийнхан Их Британид ирж Меганы хэсгийг авъя гэжээ. Гэвч Их Британийн ханхүүгийн эхнэр ямар ч шан амласан дахиж кинонд тоглохгүй гэж шийдсэн бололтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top