ДОРНЫН ЗУРХАЙ: Бич жилтэн элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2019 оны 01 сарын 29

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Найман цагаан мэнгэтэй, Улаан бар өдөр


  • Аргын тооллын: 2019.1.29, Мягмар гараг

 

  • Билгийн тооллын: 24

 

  • Наран ургах шингэх: 08.22-17.47

 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

 

  • Барилдлага: Арвидах

 

  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй


Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top