Хүүхэд хамгааллын чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаа төсөл болох “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө "Лантуун Дохио" төрийн бус байгууллага эхлүүлсэн. Уг төслийг дэмжиж "Энержи Ресурс" компани нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг хандивласан байдаг. Тэгвэл энэ удаад холимог тулааны тамирчин, "ангууч" нэрээрээ сошлд алдартай Б.Баттөр 3000 долларын хандив өргөжээ.
Энэ талаар "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Г.Ганжавхлан фэйсбүүк хуудаснаа "За Монголчууд аа, кофешоп дээрээ сууж байтал гэнэтийн ийм зүйл боллоо. "Mogul Traders" клуб, Ангуучийн тулааныг үнэлж 5000 ам.доллараар дэмжсэн бөгөөд, тэд үүнээс 3000 ам.долларыг нь шууд "Ид шидийн орон-2" төв баригдахад хандивлалаа. Хамтдаа сайхан кофе ууж, Ид шидийн оронд хүүхдүүдийн төлөө үлгэр дууриал болсон ямар сайхан зүйлсийг хийж болох талаар ярилцлаа. Мундаг залууст амжилт хүсье ! Ямар ч талаас нь харсан энэ бол маш сайхан үйл, хоншоор, том хувь нэмэр, ийм сайхан мэдээг гоё сайхан үгсээр шэйрлэж, сайхан урам зориг нэмээрэй. Battur Batbaatar Bat Erdene Boldbaatar нартаа баярлалаа ! Сайхан өдөр байна" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Battur mundag zaluu bn. Nyalhasiin klinik gj unchin, baga nasnii huuhduud suvildag gazar bdg uym bilee. Ter huuhduuded bas tuslaarai. Sain uils chin delgerekh boltugai!
Мундаг залууст баяр хүргье амжилт
Huuhdiin sn shnii tuluu. Mundag yumaa bayar hurgej amjilt husen eruuye!