A Cool: Эр хүн шиг нударгаараа үзье

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

"А Cool" хэмээх нэрээрээ олонд танигдсан дуучин Б.Анхбаяр монгол реппер Gee-г халз тулаанд дууджээ. Учир явдлыг тодруулбал, реппер Gee 2017 онд "ХАХА" нэртэй уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон байна. Уг дуун дээр A Cool- A Copy гэх мэт хэллэг оржээ. Харин үүнийг дуучин Б.Анхбаяр өөрийг нь доромжилсон хэмээн үзэж фэйсбүүк хуудсаараа мэдэгдэл хийлээ.

 

Тэрбээр, "Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг ойлгохгүй юм. Уран бүтээлээрээ дамжуулан маш олон хүнийг доромжилж байна. Уран бүтээл хийх гээд явж байгаа залуучуудыг доромжилж, доош нь хийдэг. Үүнийгээ уран бүтээл гэж нэрлэдэг. Үүнд би харамсч байна. Чи яагаад урлагийн хүмүүсийг, уран бүтээлчдийг доромжилдог юм бэ. Үүнийг маш олон хүүхдүүд сонсож байгаа. Тэд хичээж байгаа уран бүтээлчдийн талаар буруу ойлголт авч байгаа. Монголын хүүхдүүдэд чи хараал зааж өгсөн шүү. Тулааны талбай дээр эр хүн шиг нударгаараа үзээд үнэн, худлаа ярилцаад, чи надад тийм л дургүй юм бол тулааны талбайд уураа гарга. Чамаас айх юм алга. Зүгээр байхад доромжилсон хүн нь чи шүү” хэмээсэн байна.



 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (66.181.161.78) 2019 оны 01 сарын 31

хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж

0  |  0
Зочин(139.5.217.10) 2019 оны 01 сарын 30

Нэг үзчих ээ шудрагаар

0  |  0
Зочин(103.26.195.194) 2019 оны 01 сарын 30

УИХ найз гээд хүн дуудаж зодоод алсан ч ял шийтшэл авахгүй гэж зүүдэлж яваа яран нүүрт бнал даа

0  |  0
зочин(211.36.150.117) 2019 оны 01 сарын 29

үннийг хэлсэн хүнд рүн өшөөтэээйййй гэж.... худлаа орилхоос өөр шидгүй баньд.

0  |  0
irgen(103.229.121.235) 2019 оны 01 сарын 29

yu surtei um.unen l helsen bna shuu

1  |  0
Top