Монгол Улсын сайн малчнаар тодорсон Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн малчин Ч.Түмэнбадрахад шагналыг нь гардууллаа. Тэрбээр олон жил мал маллаж, залуу малчдад мал маллах арга ухааныг зааж, малчдад дэмжлэг үзүүлж иржээ.
Ч.Түмэнбадрахад шагналыг нь УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нар хотонд нь очиж гардуулан өгсөн юм. Тэрбээр 30-аад жил мал малласан бөгөөд олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ ийнхүү төр засгаараа үнэлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )