Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлыг хэсэг "Жаст групп" ХКК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, цагдан хорих саналтайгаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн, “Стандарт банк" Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160 сая ам.долларын зээлийг залилан авч, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулжээ. Дээрх асуудлаар "Стандарт банк" Пи Эл Си нь олон улсын Арбитрын шүүхэд хандаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхээс 2016 оны есдүгээр сарын 20, 2017 оны тавдугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92 сая 685 мянган ам.долларыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иар төлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.
Мөн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай хамтран, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилж, их хэмжээний хохирол учруулсан. Түүнийг "залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Сэтгэгдэл ( 9 )
Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар нь адгийн шаарууд юм даа
ALTANGIIN BUMBUGUR NARANHUUGIIN DUNJINGARAWIIG HURAAJ ULSIIN ORLOGO BOLGOH HEREGTEI.
Үндэслэл бүхий мэдээлэл хийдэггүй ИЙМ СЭТГҮҮЛЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Алтан гэж залилангийн аргаар баяжсан шуламийг хорих хэрэгтэй энэ бузар авгайд холбогдоогүй муу муухай зүйл гэж алгаа
Ямар аймаар хулгайчид бэ хулгай хийсэн мөнгийг нь төлүүлээд байх ёстой газар нь байлгах хэрэгтэй шүү
Алтан , Наранхүү мэтийн ЗАЛИЛАХ гэмт хэргийг байнга үйлдэж , амьдралын эх үүсвэрээ болгосон этгээдүүд олон байгаа......
Цаад эзэд, завшигчид нь тодорхой шдэ. Хэдий болтол жүжиг тавих гэсэн юм бэ?
nuguu ganzorig altang ni yakh geed baynaa?
Хорилоо л гэхийн. Суллалаа л гэхийн. Залилан хийж улсыг хохироосон баримт байсаар байтал яагаад шийтгэдэггүй юм бэ.