ОРХОН: Аймгийн Цагдаагийн газар улсдаа тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт,  зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Алба хаагчийн сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварт нөлөөлөх нь” сэдвээр мэргэжлийн байгууллагын багш нар сургалт зохион байгууллаа.

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж,  байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий дүнгээр  Орхон аймаг дахь Цагдаагийн газар хангалттай үнэлэгдэн тэргүүн байранд шалгарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top