Өнөөдөр урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч агсан Баярцагааны Баатарын мэндэлсэн өдөр тохиож байна. Тасралтгүй 20 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвиж, театрын урлагт өөрийгөө мөнхлөн үлдээсэн энэ эрхэм хүмүүн өдгөө амьд сэрүүн байсан бол 60 нас хүрэх байжээ.
Найруулагч Б.Баатарын тухай өнөөдөр бид хэрхэн дурсахгүй байж чадах билээ. Тэрээр Монголын тайзнаа А.П.Чеховыг, В.Н.Гоголийг, М.Сервантесыг, Л.Толстойг амилуулсан үнэлж баршгүй их гавьяатай юм. Түүний туурвисан олон гайхалтай бүтээл театрын тайзнаа одоо ч амилсаар байна. Б.Баатар агсан Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн "Монгол ардын суут", Л.Толстойн "Адууны түүх" зэрэг жүжгийг найруулан тавьжээ.
Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Найруулагч Баатар" хүндэтгэлийн тоглолт болохоос гадна Монголын театрын музейд түүний хөшөөг босгож буй тухай мэдээлсэн. Мөн "Баатар найруулагч сан"-гийн нээлт болох юм.
Мөн Б.Баатар найруулагчийн тухай бичсэн нэгэн нийтлэлийг эргэн сануулья Б.Баатар бол баатар
Сэтгэгдэл ( 0 )