Зохиолч Д.Урианхайн 10 боть нохой жилийн ТЭРГҮҮН НОМ боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

 

"МНС" телевиз Өнгөрсөн жилээс эхлэн тухайн жилийн тэргүүн ном шалгаруулах ёслолын ажиллагааг  санаачлан зохион байгуулдаг болсон. 2018 оны Тахиа жилийн тэргүүн номоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдорж болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджавын Цэвдэг жаран роман шалгарсан байсан.

 

Өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн "Тэргүүн ном"-ыг Үндэснийн номын санд тодруулав. Нохой жилийн "Тэргүүн ном"-оор Дэлхийн соёл, яруу найргийн академийн гишүүн, азийн утга зохиолын шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 10 боть бүтээлийн чуулган шалгарлаа. Энэхүү 10 боть нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 боть бүтээлийн эхний 10 боть чуулган юм. Д.Урианхай зохиолчийн тус 10 ботид философи болон улс төрийн номууд ороогүй, зөвхөн утга зохиолын төрөл зүйлээр бичсэн зохиолууд багтжээ.

 

Мөн Шведийн Нобелийн хорооноос манай улсын Шинжлэх ухааны академид 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлэх албан ёсны хүсэлт илгээсний дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(103.26.195.151) 2019 оны 01 сарын 30

Сайхан гэгээлэг мэдээ, сайхан гэгээн үйл явдал болжээ. Бүгдэд нь баяр хүргэж, амжилтын дээдийг ерөөе!

1  |  0
Гуцдаг халтар(202.9.43.72) 2023 оны 05 сарын 08

СҮРХИЙ ШАГНАЛ АВАХГҮЙ ГЭЖ ТОМРООД БАЙСАН ӨВГӨН ОЧИЖ ОЧИЖ ХҮЗҮҮГҮЙ ДОРЖООС МӨНГӨ АВААД БАЙХДАА ЯАХАВ

2  |  0
ЗОЧИН(202.9.42.254) 2023 оны 05 сарын 08

Шал дэмий гадаад дотоодод нэр төр хөөцөлдсөн гадаад дүрээрээ их Рэнчин гуайг дуурайж ядсан өвгөнд суут юм юу ч үгүй дээ Одоо ч үнэн юм ул болгосон цаг Ийм юмыг зохиолчдын байгууллага гэгч яаж хтйж чадаж бнаа

1  |  1
Top