Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангилалд багтах дөрвөн тэмцээн жил бүр болдгоос энэ оны хоёр дахь нь өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлсэн бөгөөд гавьяат М.Бундмаа дахин алтан медалийн эзэн болж “Их дуулга”-аас хос алттай боллоо. Тэрбээр 2011 оны эхний “Их дуулга” Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сард болоход эмэгтэйчүүдийн 52 кг-д түрүүлсэн юм. Москвагийн “Их дуулга”-д дэлхийн 63 орны эрэгтэй 276, эмэгтэй 183, нийт 459 жүдоч хүч сорьж байна. Түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн чансааны оноогоо 300-гаар ахиулах боломжтой. Тус тэмцээний шагналын сан өндөр, аваргын алтан медалийг 5000 ам.доллар дагалддаг. Тиймээс ч олон орны тамирчид “Их дуулга”-ыг зорьдог уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд аваргын алтан медаль хүртсэн М.Бундмаагаас гадна Ц.Мөнхзаяа мөнгө, Д.Төмөрхүлэг хүрэл медалийн эзэд болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )