"МНС" телевиз 2017 оноос эхлэн Оны шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг болсон. Нохой жилийн шилдэг хэвлэлийн газраар Нэпко паблишинг шалгарлаа. Арав гаруй жилийн туршлагатай Нэпко компани нь Монголын хамгийн анхны хэвлэлийн газар юм. 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани өнөөдөр үндэсний хэвлэлийн брэнд, гэгээрэл танин мэдэхүйн бэлгэдэл, нийтийн боловсролын ертөнцийн хөтчийн нэг болжээ.
Нэпко үндэсний ном хэвлэлийн голлох төлөөлөгчийн нэг болоод зогсохгүй орчин цагийн ном бүтээлийн жишиг стандарт, дэлхийн шилдэг номуудыг эх хэлээрээ түгээгч, энэ чиглэлийн үлгэрлэгч болж байна. Нэпко хэвлэлийн газар нь шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээл, хэлний толь бичгүүд, дотоод гадаадын сонгодог болон шинэ үеийн уран зохиолыг албан ёсны зохиогчийн эрхтэй эрхлэн гаргадаг юм.
НЭПКО хэвлэлийн газрын 2018 оны шилдэг борлуулалттай ном,
Мөн нохой жилийн шилдэг номоор зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эссэ роман, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" яруу найргийн түүвэр , шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь, орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шилдэг орчуулгын шагнал тус тус хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )