Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Уг хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн зохицуулалтаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох асуудал нь бодлогын чанартай асуудал байна. Өөрөөр хэлбэл уг хэмжээг ямар зарчмаар тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал гэж үзлээ.
Иймд Үндсэн хуулийн цэц тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болголоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )