Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Viking Mines” компани Монгол дахь нүүрсний төслүүдээ худалдана гэдгээ мэдэгдлээ. Уг нь оны өмнөхөн “Алтайн нүүрс” компанид худалдахаар зэхэж байсан ч хэлцэл амжилтгүй болсон юм. Гэхдээ худалдах хэлцлээ бүрэн зогсоогоогүй үргэлжлүүлж буй аж. “Viking Mines” компани “Бэрх уул”, “Хонгор заг” гэсэн томоохон нүүрсний төслийг 100 хувь эзэмшдэг билээ.
“Бэрх уул” төсөл нь Сэлэнгэ аймгийн нутагт байрладаг жорк стандартын 38.3 сая тонн нүүрсний нөөцтэй. Энэ төсөл Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн ДЦС-үүдтэй нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулж байсан удаатай. Харин “Хонгор заг” төсөл нь Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлалтай Бургастайн боомтоос 40 км зайд оршдог байгаль орчны болон ТЭЗҮ-гээ батлуулаад удаагүй төсөл юм. Ашиглалтын лиценз нь 2013 оноос хойш 30 жилийн хугацаанд хүчинтэй төсөл аж.
Сэтгэгдэл ( 0 )