Хятад улс энэ жил сансрын 50 хөлөг хөөргөнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Хятад улс энэ жил сансрын тавь гаруй хөлгийг сансарт хөөргөхөөр төлөвлөж байна гэж Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац (CASC)  мэдээлэв.

 

Эдгээрээс хамгийн гол хөлөг болох гурав дахь “Чан Чэн-5 /Их аялал/” пуужин тээвэрлэгчийг энэ оны долдугаар сард хөөргөнө гэж тус корпорацын дэд ерөнхийлөгч Ян Баохуа онцолжээ. Хоёр дахь “Чан Чэн-5” пуужин тээвэрлэгчийг 2017 оны долдугаар сарын 2 ны өдөр хөөргөсөн ч, бүтэлгүйтсэн билээ. Хэрэв гурав дахь “Чан Чэн-5” амжилттай хөөрсөн тохиолдолд, дөрөв дэх “Чан Чэн-5” тээвэрлэгчийг сар луу хөөргөх гэнэ. Тээвэрлэгч “Chang’e-5” сарнаа явагчийг саран дээр хүргэх бөгөөд 2019 оны сүүлээр сарнаас шинжилгээний дээж авчрах аж. 2019 оны сүүлээр Вень чанг сансрын төвд “Чан Чэн-5В”-г хөөргөх бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь сансрын станц байгуулах суурийг тавих гэнэ. Ирээдүйд 22 гаруй тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай “Чан Чэн-5В” пуужинг сансрын станцын үндсэн хэсгүүдийг тээвэрлэхэд ашиглах гэнэ.

 

Үүнээс гадна, Хятад улс энэ жил мөн 10 хиймэл дагуул хөөргөж, 2020 он гэхэд Бэй Доу хиймэл дагуулын удирдлагын системийг /BDS/ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2018 онд нийт 18 Бэй Доу хиймэл дагуулыг хөөргөж, анхдагч BDS-ийг ашиглалтад оруулжээ.

 

Түүнчлэн, тус улс дэлхийг ажиглах “Gaofen-7” шинэ хиймэл дагуул хөөргөж, “Чан Чэн-11” пуужинг анх удаа далайгаас хөөргөх гэнэ.

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top