Дуучин Жастин Бибер хувцасны брэндтэй болсон билээ. Тэрбээр коллекцио “Drew” гэж нэрлэсэн. “Инстаграм”-д нийтэлсэн түүний коллекцийн зургуудаас харахад шаргал, улбар шар, шар өнгүүд “Drew” брэндийн гол өнгө бололтой.
Тэгвэл Жастины брэнд хувцас рэпер Канье Уэстийн “Yeezy”-г санагдуулж байгааг хүмүүс хэлэх болжээ. Түүнчлэн Жастины хувцас хэт өндөр үнэтэй байна гэх сэтгэгдлүүд хөвөрч байна.
Фэнүүд нь Жастиныг “Яагаад заавал Каньегийн стильтэй адил өнгөтэй хийсэн юм бэ”, “Жирийн л нэг хүрэн бор хувцаснууд яагаад ийм өндөр үнэтэй байдаг юм”, “Жастин бусдын бүтээлийг хулгайлсан байна” гэх зэрэг асуултаар “бөмбөгдөж” эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
urd bas iim shargal ongo moodand orj bna