Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Калифорния мужид гал түймэр гарсан билээ. Түймэрт өртсөн газрууд тэр чигтээ үнс нурам, шатсан байшин барилгын үлдэгдэл, машины сэг зэргээс өөр зүйл үлдээгүй юм. Диснейн уран бүтээлч Шейн Граммер түймэрт өртсөн газрыг гэрэлтүүлэхийг хүсчээ.
"Сүйрэл дунд ч найдвар бий гэдгийг мэдрүүлсэн зураг зурахыг хүсч байна" гэж Шейн Граммер өөрийн олон нийтийн сүлжээн дэх хуудаснаа бичсэн байна. Машины сэг, тоосгон хана, шатсан байшингийн хэсэг бүрт тэр хүмүүсийн зургийг зуржээ. Энэ үйл яюдал иргэдэг ихээхэн итгэл найдвар, гэрэл гэгээг бий болгосон гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )