Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2019 онд театр, хөгжмийн урлагийн чиглэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүд болон Монгол Улсын филармони, Үндэсний урлагийн их театр, Драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр зэрэг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, уран бүтээлийн удирдах албан тушаалтан, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, менежер, төлөвлөгөө, тайлан хариуцсан холбогдох албан тушаалтнууд оролцов.
Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсээс 2019 онд театр, урлагийн чиглэлээр дэвшүүлж буй зорилт, хийж хэрэгжүүлэх арга хэмжээг хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагаагаатай хэрхэн уялдуулах талаар холбогдох илтгэл, танилцуулгыг хийж мөн Төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагууд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө танилцуулав.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагууд 2019 онд "Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх" зорилтыг дэвшүүлж байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх замаар тоглолтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний болон техникийн орчин нөхцлөө сайжруулах, холбогдох стандартыг шинэчлэн боловсруулах, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэхээр санал солилцож үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулж уялдуулан ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар
Сэтгэгдэл ( 0 )