ОРХОН: Өвөл, хаврын улиралд хурдан морь уралдуулахыг хориглов

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өчигдөр захирамж гарган, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Мөн захирамжид дурдсанаар, зуны улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллахыг тусгажээ.

 

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолд "Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай" гэсэн шийдвэр гарсан ч бага насны хүүхдээр хурдан морь унуулах зөрчил гарч байгаатай холбоотойгоор Орхон аймгийн Засаг дарга ийм шийдвэрт хүрсэн аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top